УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчид энэ долоо хоногт тодорч эхэлнэ. Үүнтэй холбогдуулан цар тахлын үед нэр дэвшүүлэх болон Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаанд баримтлах зөвлөмжийг УОК-оос хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжид нам, эвслийн хурлыг цахимаар болон олон танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах, хуралд оролцогчид амны хаалт зүүсэн байх, биеийн халууныг хэмжих, хурлын танхимд гар ариутгагч байрлуулах, 30 минут тутамд цэвэр агаар оруулах, компьютер, утас зэргийг хоёр цаг тутамд арчиж цэвэрлэх зэрэг 10 гаруй зааврыг дурджээ.
Сэтгэгдэл (1)