УИХ-ын чуулганаар Төрийн тусгай хамгаалалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Төрийн тусгай хамгаалалтын газар Тагнуулын ерөнхий газраас салж, бие даасан агентлаг болж байна гэсэн үг. Уг хуулийн төслийн Ерөнхийлөгч санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ингэснээр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа шууд генерал болох бололтой.
Б.Лхам
Сэтгэгдэл (11)