УИХ-ын чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж, дэмжлээ.
Н.Оюундарь: Уг хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Ялангуяа хил бүхий аймгуудад Гамшгаас хамгаалах онцгой байдлыг нь санхүүжилт, боловсон хүчин талаас нь илүү анхаарч оруулсан. Тухайлбал, Сэлэнгэ айгийн Хүдэр суманд онцгой байдлын жижиг ангитай болсон. Уг нь хуулиар тэнд ажиллаж байгаа хүмүүсийн 50 хувь нь орон нутгийнх үлдсэн нь томилолтоор ажиллаж байгаа хүмүүс байх ёстой. Өнөөдрийн хувьд аль болох орон нутгаасаа боловсон хүчнээ хангаад зохион байгуулж байна. Гамшгийн асуудлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлийн цахим аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн нийгмийн асуудлыг бэхжүүлэх талаар ямар бодлого орсон бэ.
Ж.Энхбаяр: Бид амаргүй хүнд сорилттой цаашид тулгарна. Үүнийг давахын тулд төрийн тусгай чиг үүргийн мэргэжилтнүүдийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох цогц арга хэмжээг тусгасан. Энэ нь сүүлийн 100 хоногт гарсан практик болон дэлхийн улс орнуудын сайн жишээг тусгасан гэдгийг хэлье.
А.Сүх
Сэтгэгдэл (6)