УИХ-ын чуулганаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийг баталлаа.
Б.Баттөмөр: Тогтоолын төслийг дэмжиж байна. Эдийн засгийн ажиллах хүчний 40 гаруй хувь нь нийслэлд байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс хоёр хот шинээр байгуулах нь зөв. Бид үхрийн баас шиг цувуулаад байх юм. Ер нь Монголын нэгдсэн төрийн бодлого ямар байх юм бэ. дагуул хот байгуулах зэрэг асуудал ямар бодлогоор хэрэгжих юм. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт хэрхэн тусгасан юм бэ.
Ажлын хэсэг: Монгол Улс Ардын хувьсгал ялсны дараа 30 гаруй хотуудыг байгуулж ирсэн. Монголчууд өргөн уудам нутаг дэвсгэртэй. Нийслэлд ажлын байр л хайж цугларч байгаа учраас ирэх 20 жилд аж үйлдвэржилт, уул уурхайтай холбоотой хотуудын төвлөрөл зэрэг дэд бүтэц рүүгээ нэлээд төвлөрнө. Хамгийн гол нь хотуудыг эдийн засгийн хувьд төвлөрнө гэж харж байна.
А.Сүх