УИХ-ын өнөөдрийн чуулганаар Дэлхийн банкнаас авах нэмэлт санхүүжилтийн талаар хэлэлцэж байна.
Д.Эрдэнэбат: Нэмэлт санхүүжилтийг зарчмын хувьд дэмжиж байна. Эхний санхүүжилтийг 2012 онд авсан байна. Бичиг баримтад дээр нэлээд мөнгө үрсэн юм байна. Одоогийн санхүүжилтэд хэд хэдэн асуудал байна. Гэр хорооллын дулааны хангамжаар хангах юм байна. 5.6 сая ам.доллараар 400 айлыг дахин төлөвлөлтөөр зохицуулж болоогүй юм уу. Нийт мөнгөний чинь 50 хувь нь халаагуур шахахад зарцуулах нь. Үүнийгээ болимоор юм. М.Оюунчимэг гишүүн Э.Бат-Үүл даргын тухай ярилаа. Э.Бат-Үүл дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийг үнэхээр эхлүүлсэн шүү. Дуусаагүй ажил байгаа ч бидний ирээдүйд зорих ажил мөн. Утаанаас салахын тулд Э.Бат-Үүлийн хийсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг бид үргэлжлүүлэх ёстой.
Ажлын хэсэг: Шөнийн дулаан хуримллатай халаагуурын төсөл энэ зээлтэй хамаагүй. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд орно. Энэ удаагийн зээл тусламжаар гэр хорооллын дулаан халаагуурыг сайжруулах юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)