УИХ-ын өнөөдрийн чуулганаар Дэлхийн банкнаас олгох санхүүжилтийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж асуулт асуусан юм.
Ч.Хүрэлбаатар: Европын холбооны жагсаалтанд Монголыг оруулахаар төлөвлөсөн мэдээлэл бий. Сангийн сайлын хувьд албан бичгээр ирсэн мэдэгдэл байхгүй. Өчигдөр Европын банкны төлөөлөгч зэрэг хүмүүстэй цахим уулзалт хийсэн. Энэ үеэр сая болж өнгөрсөн үйл явдал гэнэтийн зүйл байсан. Гэхдээ бидний зүгээс олгох бүх санхүүжилтээ үзүүлнэ.
Монгол Улс саарал жагсаалтад оруулсантай холбгдуулан ажлын хэсэг хоёр ч удаа видео хурал хийсэн. Хамгийн сүүлийн хурлыг гурван хоногийн өмнө хийсэн. Одоо гурван асуудал үлдсэн. Үүнээс бүгдийг хамгаалж тайлангаа тавьсан. Хариу нь удахгүй гарах байх. Коронавирусний улмаас дэлхий нийтэд эдийн засаг сөргөөр нөлөөлж байна. Манай улсад ч дээрх жагсаалт эрсдэл дагуулж байгаа учраас
О.Баасанхүү: Дэлхийн банкны зээл авснаар өрийн босго нэмэгдэх үү. Өр төлөх тусгайлсан жагсаалт байна уу. Донор орнууд биднийг найдваргүй түншээр аваад байна. Дэлхийн банкны хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь буруу биш. Гэхдээ өрийн дарамтад орох юм биш үү.
Ч.Хүрэлбаатар: Өрийн хэмжээ 2016 оны сонгуулийн дараа ДНБ-ий 79 хувьтай тэнцүү байсан. Харин 2019 оны өрийн гүйцэтгэлээр 24 функтээр өрийн хэмжээг буулгасан. Өөрөөр хэлбэл, хамаагүй урт амьсгаа авахтай болсон гэсэн үг.
Б.Лхам