Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн эмэгтэй өнөөдөр амаржжээ.
Тэрбээр "Зүчи" зочид буудалд ажиглалтад байсан багөөд өдгөө 25 настай юм байна. Уг эмэгтэйгээс хоёр удаа коронавирусний шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан байна. Шинээр мэндэлсэн нярайн биеийн байдал сайн, эрүүл чийрэг гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.