УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Төрийн гурван өнлөрлөг төрийн тусгай хамгаалалтад байдаг. Энэ нь үндэсний аюулгүй байдал, улсын нууцтай холбоотой бүх асуудлыг мэдэж байгаа учраас аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой.
Олон улсын жишигт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж хүн бий. Энэ хүн бүх нууцыг мэддэг. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбоотой бүх зүйлийг мэдэж байгаа хүн хамгаалалтгүй явж байна. Япон гэхэд бүх насаар нь цагдаагийн хамгаалалтад авдаг юм байна лээ. Манай улсад ямар байдаг юм бэ.
Ж.Энхбаяр: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийн бие даасан хуультай. Энд таны ярьсан асуудал зохицуулагдсан. Төрийн тусгай хамгаалалтын алба бол тагнуулын байгууллага биш болж байгаа. Энэ байгууллага тусгай газруудын хамгаалалтыг хариуцна. Гүйцэтгэх ажил явуулдаг, тагнаж чагнадаг ажил хийхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд Тагнуулын байгууллагын хяналтан дор насан туршдаа байх учиртай. Үүнийг Тагнуулын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)