Тэтгэврийн шинэчлэлийн талаар З.Нарантуяа нарын гишүүд хуулийн төсөл санаачлан өргөн барилаа. Уг хуулийн төслийг ирэх дараагийн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн юм. Хувийн тэтгэрийн сангийн тогтолцоог бий болгох хуулийн төсөл батлагдсанаар НДШ төлөгчдийн ирээдүйн баталгаа хангагдана гэж үзжээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Энэ хууль хоёр том ач холбогдолтой.Тухайлбал, өнөөдөр хүчинтөгөлдөр хэрэгжиж тэтгэврийн даатгалын тогтолцоо нь НДШ төлж, тэтгэвэр авах эрхээ бүрдүүлдэг. Харамсалтай нь тэтгэвэр авч байгаа хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас сан өөрөө эх үүсвэрээрээ 100 хувь хангаж чадахгүйд хүрсэн. Улмаар улсын төсөв дээр нэмэлт зардлууд гарч ирж байна. Улсын төсвөөс жилд 600 орчим тэрбум төгрөгийн татаас өгдөг.
Тэтгэврийн реформыг хийхгүй энэ байдлаар цааш явбал дээрх мөнгөн дүн нэг их наяд гарах тооцоо гарсан. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн саг хүлээн зөвшөөрснөөр иргэдэд илүү их боломж олгож байгаа гэсэн үг. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд ч тэр хувтийн тэтгэврийн сан чухал хөрөнгө оруулалтын сан байдаг. Тиймээс тэтгэврийн реформ хийх цаг нь болсон” гэдгийн онцолсон юм.
А.Сүх
Сэтгэгдэл (3)