Тэтгэврийн шинэчлэлийн талаар Н.Учрал нарын гишүүд мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Нийгмийн даатгалын тогтолцоонд хувийн тэтгэврийн сангийн талаарх зохицуулалтыг нэмж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Энэ таалаар тэрбээр "Тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500, 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авдаг. Өөрөөр хэлбэл, эмзэг бүлэгт хамаарагдахаар тэтгэвэр авч байна.
Тиймээс Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг санаачлан УИХ-д хүргүүллээ.
Одоогийн зохицуулалтаар иргэн 8.5, байгууллага 8.5 нийлээд 17 хувийн шимтгэл Нийгмийн даатгалд төлдөг. Үүнийхээ дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд өгдөг байхаар зохицуулж өгсөн. Боломж нь ч байна. Тухайлбал, иргэн сар бүр нэг сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд сард 40 мянган төгрөгөө хувийн тэтгэврийн сандаа оруулна. Улмаар хүүнээс хүү бодогдож тухайн иргэнийг тэтгэвэрт гарахад ашигтай. Ядаж өвдлөө гэхэд тухайн сангийнхаа хуримтлалыг аваад хэрэглэх боломжтой. Мөн хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгээд явж байгаа иргэн орон сууцанд урьдчилгаагүйгээр хамрагдах боломжийг нь нээж өгсөн" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)