АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц хэмжээний шийдвэр 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Европын холбооны комисс гаргалаа. Монгол Улсыг төр нь төр шиг байж хууль тогтоомжтой өөрчлөлт оруулаач гэдгийг анхааруулсаар байна. Гэмт хэрэг үйлдэгддэг улс орнуудын жагсаалтад манай улс орсноор гурав дахь хөршийн бодлого, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна. Энэ жагсаалтаас нэн яаралтай гарах комисс байгуулж ажиллахгүй байгаад эрх баригчдыг хариуцлагагүй байна гэж үзсэн учраас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан шаардлага хүргүүлж байна.
Монгол Улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг, олон улсын байгууллага, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлж зайлшгүй өөрчлөх шаардлагатай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (15)