Гишүүн Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй ШИНЭН-ын зүгээс Төрийн ордонд зарим нэр дэвшигчээ албан ёсоор зарлав.
Энэ талаар ШИНЭН-ын дарга Ж.Батзандан "Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 16-ний 00:00 цагт дуусгавар болно. Бусад нэр дэвшигчээ энэ долоо хоногт хуралдаж, тодруулах болно. Манай намд 34 мандат ногдсон. Үүнд тохируулж нэр дэвшигчдээ тодрууллаа. Бусад нам шиг мөнгөний шалгуур тавиагүй. Дэнчин төлсөн нэг ч нэр дэвшигч байхгүй. Мөнгө тарааж, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байгаа 60 тэрбумын бүлэглэл, 100 сая төгрөгийн бүлэглэл үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Бүлэглэлийн салбараас Монгол төрийг салгах цаг нь болсон. Шударга Монголын төлөө, МАНАН-гүй гэгээлэг Монголын төлөө итгэж байна" гэсэн юм.
Харин гишүүн Л.Болд ""Бид зүгээр нэг нам, эвсэл биш. Монголын ард түмний хувь заяаны шинэ сонголт. Өвлийн хүйтэнд талбай дээр тэмцэхдээ эрх чөлөө, эд баялгийнхаа төлөө тэмцсэн. МАНАН дэглэмийн эсрэг тэмцсэн, өөрчлөх ёстой гэж чанга дуугарч, хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Өнөөдөр 40 хоногийн дараа болох гэж байгаа сонгуульд ШИНЭН-ын залуусыг сонгох хэрэгтэй" гэв.
С.Сүлд
Сэтгэгдэл (10)