Нэн шаардлагатай төслүүдийг хөдөлгөхөд нарийн мэргэжлийн гадаад ажилчдын оруулж ирэх шаардлага үүсээд буй. Энэ талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатараас утсаар тодрууллаа.
-Зарим төслийг хөдөлгөхөд гадаад ажилчдыг оруулж ирэхээс аргагүй гэсэн. Салбар яамны зүгээс саналаа УОК-т хүргүүлсэн болов уу?
-УОК өчигдөр хуралдах ёстой байсан. Гэвч хуралдаагүй. Хэрвээ хуралдсан бол энэ асуудлыг танилцуулахаар бэлтгэсэн байсан.
-Тухайлбал, ямар төслүүдэд гадаадын хэчнээн ажилтан ажиллах шаардлагатай байна вэ?
-Эхний ээлжинд Цэвэрлэх байгууламжийн төсөл, Ногоон нуур 1008 айлын орон сууцны төсөл дээр ажиллах 50 гаруй хятад ажилчдыг нэн яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна.
-Цементийн үйлдвэрүүдэд ажиллах хятад ажилчдыг оруулж ирэх шаардлагатай байна. Тэгж байж цемент үйлдвэрлэх процесс хэвийн үргэлжилнэ гэж байсан. Энэ талаарх асуудлыг танилцуулах уу?
-Энэ асуудлаар газрын дарга нараас асуух нь зүйтэй байх.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (1)