УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын таван гишүүн өнгөрсөн онд прокурорын байгууллагад хүргүүлсэн 23 томоохон хэрэгт авч буй арга хэмжээний явцын талаар мэдээлэл авсан талаар танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “"2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр авлига, албан тушаалын 23 хэргийг хуульд заасан хугацааны дагуу яаралтай шийдвэрлээч" гэдэг албан бичиг хүргүүлсэн. Мөн эдгээр хэрэг ямар шатагдаа явж байгаа талаар Улсын Ерөнхий прокурортой уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Уг хэрэг нийт 40 хэрэг болж задарсан байна. Тодорхой төрлийн хэргүүд тав, зургаан хэрэг болж задарсан байна. Зарим хэргүүд хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд явж байна. Тухайлбал, Тавантолгойн бүлэг орд газраас 368 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан талаарх хэргийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Уг хэрэг хэрэг бүртгэх мөрдөн байцаах шатны ажиллагаанд явагдаж байна. Мөн зарим хэргүүд шүүхэд шилжсэн гэсэн мэдээлэл өгсөн.
Одоогийн байдлаар улсад учруулсан хохирлоос нийт 54 тэрбум төгрөг нөхөн төлөгдсөн байна. Бусад нууцтай холбоотой мэдээллийг өгөхөөс татгалзсан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)