УИХ-ын чуулганаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Б.Бат-Эрдэнэ: Хил хаалттай байгаа энэ өдрүүдэд алтаа хилээр нуууцаар гадагш гаргадаг байсан нь зогсож, Монголбанкиндаа тушаагддаг болсон. Мөн банкны монополийг задална гэж байна. Банкны эздүүд төрийн өндөр албан тушаал хашдаг шүү дээ.
Б.Баттөмөр: Алт хөтөлбөр сүүлийн үед амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд 21, 22 тонн алт авсан. Нэг унц алт дэлхийн зах зээл дээр 1700 ам.доллартай тэнцэж байна. Сүүлд хэзээ ийм өндөр үнэтэй байсныг мэдэхгүй байна. Банкны эздүүдийн тухайд тантай санал байна. Энэ хүрээнд банкныхны ярьдаг урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж байна. Хуулийн шинэчлэлийн гурван ажил хийгдэнэ.
Ажлын хэсэг, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Алт тушаалт Монголбанкинд өнгөрсөн онтой харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн. Учир нь алтны үнэ дэлхийн зах зээл дээр үүссэн нөхцөл байдалтайгаар огцом өссөн. Тиймээс нөөцөлсөн байсан алтаа зарсан байж болзошгүй. Хоёрдугаарт, хил гааль хаагдсантай холбогдуулан гадагш гараагүй байж магадгүй. Энэ талаар хууль хяналтын байгууллага нь шалгах байх.
А.Сүх
Сэтгэгдэл (2)