Монгол Ардын Намын Бага хурлын V хуралдаан улс орон даяар анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна.
Мөрийн хөтөлбөрт ард түмэн, нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг оновчтой, бүтээлч байдлаар шийдвэрлэхээр зөвлөлдөн хэлэлцэж, цахим хурал үргэлжилж байна.
Сэтгэгдэл (3)