Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үргэлжилж байна. Энэ үеэр тэрбээр Бор-Өндөрийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан байна. 200 метрийн гүнд олборлолт явуулж буй энэ далд уурхайг монголчууд бие даан ажиллуулж байгаа юм. Тус уурхай өдгөө хоногт 390 тонн хүдэр олборлож байна. Хүчин чадлын хувьд жилд 300 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай.
Уурхайд 1200 орчим хүн ажиллаж байна. Уурхайн ажилчдын дундаж нас 30-35 буюу харьцангуй залуужжээ. Удирдлагуудын хэлснээр Бор-Өндөрийн уурхай 34 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)