"Эрдэнэс Тавантолгой" ХК-ний гүйцэтгэх захирал Д.Ганхуяг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тэрбээр үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх хүмүүс эхнээсээ үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөөр байна.
Одоогийн байдлаар
- ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн,
- “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр,
- “МИАТ” ХХК-ийн дэд захирал Н.Энхбаатар,
- БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,
- БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл,
- Хавдар судлалын дарга, доктор Ж.Чинбүрэн
- Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин нар үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд байна.
Сэтгэгдэл (10)