Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд “Бээжингийн Шяншаний Батлан хамгаалах, аюулгүй байдлын форум”-д оролцож байна. Ес дэх удаагаа зохиогдож буй тус форумд дэлхийн 23 орны Батлан хамгаалахын сайд, найман орны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 20 гаран орны Батлан хамгаалах, аюулгүй байдал хариуцсан дэд сайд, 8 олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу, БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Го Шиан Лич, БНКУ-ын Батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаев болон Олон улсын Улаан загалмайн хорооны дэд ерөнхийлөгч ноён Жиллес Карбоннер нартай уулзлаа.
Сэтгэгдэл (2)