Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд өнөөдөр 55 нас хүрч байна. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Тус мэндчилгээнд “Эрхэм ноён Энхболд танаа. Танд 55 насны төрсөн өдрийн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Та Монгол Улсын төр засагт алба хашиж байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө олон зүйлийг хийж бүтээсэн хүн билээ. Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа улс орныхоо байр суурийг олон улсын тавцанд бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, тэр дундаа Орос-Монголын нөхөрсөг найрсаг харилцааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан билээ. Таны манлайллын баялаг туршлага, удирдах чадвар, өргөн цар хүрээтэй мэдлэг Монголын ард түмэнд нэг бус хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгш насны ойн энэ өдрийг тохиолдуулан ноён Энхболд танд эрүүл энх, сайн сайхан, ажил үйлсэд тань амжилт хүсэхийн ялдамд таны ойр дотныхонд аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе. Таныг гүнээ хүндэтгэсэн И.Азизов” гэжээ.
Сэтгэгдэл (6)