Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаадад улсад гаргахыг хориглох тухай тогтоолыг баталлаа.
Шонхор шувууг 2013 онд анх гадагш гаргахыг таван жилээр хориглох тогтоол гаргаж байсан юм. Тэгвэл уг тогтоолыг ийнхүү дахин таван жилээр сунгасан талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.
2013 онд манай улсад 7800 орчим идлэг шонхор тоологдсон бол 2018 оны тооллогоор 10600 болж нэмэгдсэн байна. Тиймээс уг шувууг хамгаалах олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд цахилгааны утаснаас үүдсэн хорогдлыг бууруулахаар ажиллаж байгааг тэрбээр дурдсан юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (3)