ИНЕГ-ын харьяа Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулж навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсон байна. Ингэснээр “В”, “С” ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой боллоо.
Энэ сарын 26-ны үдэш “Аэро Монголиа” компанийн “Embraer145” агаарын хөлгийг шөнийн цагаар хүлээн авсан байна.