Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу чингэлэгт нүүрс тээвэрлэлтийг Гашуунсухайт-Ганц боомт гэсэн чиглэлд явуулахаар боллоо. Ингэснээр нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл буурах, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Уг чингэлгийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирэх бөгөөд чингэлэг бүр 32.5 тонн багтаамжтай. Автомашины нийт урт 36.5 метр. Нэг удаад 130 тонн ачаа тээвэрлэр хүчин чадалтай юм байна. Мөн нүүрсний экспорт 30 хувиар өснө гэж мэргэжилтнүүд онцоллоо. Түүнчлэн зөвхөн чингэлэгт тээвэрт зориулсан дугаарын стандартыг мөрдөх юм.
Б.Лхам