Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713 төслийн” хүрээнд Булган аймгийн төв Булган хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ.
Биологи цэвэрлэгээний технологи ашигласан тус байгууламжийг ашигласнаар цэвэрлэгдсэн усны үндэсний MNS4943-2011 стандартыг хангах боломжтой болж байгаа аж. Улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх гэнэ. Цэвэрлэх байгууламжийг аймгийн төвийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийсэн аж. Ажлыг дотоодын “Заг Инженеринг” ХХК-аар ахлуулсан түншлэлийн баг гүйцэтгэх ба 2020 онд ашиглалтад хүлээлгэн өгч, туршилт тохируулгын ажлыг орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэхээр болжээ. Төслийн хүрээнд Сүхбаатар, Булган, Хэнтий, Дундговь, Хөвсгөл аймгийн төвд цэвэрлэх байгууламж барина.
Сэтгэгдэл (1)