Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч уриатай ажилладаг Улаанбаатар Хотын Банк 20 жилийн ойгоо угтан бизнес эрхлэгч, үндэсний баялаг бүтээгч нараа дэмжсэн төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан зах зээлд нэвтрүүлсээр байгаа билээ. Энэ удаад бизнес эрхлэгч нарт зориулан нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагагүй ”үл хөдлөх хөрөнгийн зээлийг” санал болгож байгаа юм байна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага бизнесийн зориулалттай барилга болон барилгын тодорхой хэсэг талбай худалдан авах, дахин санхүүжүүлэх, үл хөдлөх хөрөнгөд засвар хийх зориулалтаар энэхүү зээлийг авах боломжтой.
Бизнес эрхлэгч таны худалдан авч буй үл хөдлөх хөрөнгө нь өөрөө бизнесийн зээлийн барьцаа болох бөгөөд зээлийн үндсэн төлөлтөөс 12 сар хүртэл чөлөөлөх давуу талтай юм.
120 сар хүртэл хугацаатай, урьдчилгаанаас хамаараад сарын 1,5-1,6% хүүтэй энэхүү зээлийг зах зээлд нэвтрүүлж буй анхдагч банкуудын нэг нь Улаанбаатар Хотын Банк болж байна.
FB: https://www.facebook.com/ubcbank/
Лавлах утас: 1800-1800