Ипотекийн найман хувийн зээлд зориулан 2019 оны эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,309 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд олгосон бол Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд тус тус олгосон байна.
Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс 2019 оны зургадугаар сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно.