Дархан-Уул аймгийн нутгаас хууль бусаар их хэмжээний мансууруулах төрлийн ургамал түүн, худалдан борлуулахаар тээвэрлэж явсан залуусыг тавдугаар сарын 27-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, 16-20 насны долоон залуус Дархан сумын есдүгээр багийн нутгаас мансууруулах төрлийн ургамал түүж, “Приус” маркийн машинд тээвэрлэж явсан байна. Одоогийн байдлаар, тэднийг бүлэглэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх хориотой ургамал тээвэрлэсэн, хэрэглэсэн хэрэгт буруутган цагдан хорьжээ.