Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 100 сайн дурын залуучуудын хам Д.Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын Хүүхдийн ордонд өнөөдөр дурын ажил хийж байна. Тодруулбал, эдгээр залуус хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд баярлах нөхцөл боломжийг бүрдүүлж, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, төөрсөн тохиолдолд ээж, аавтай нь холбогдох утасны дугаар бичих зориулалт бүхий 5000 бугуйвч тарааж, хөтөч хийх чиглэлээр ажиллах юм.