Ипотекийн найман хувийн зээлд зориулан энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 114 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,700 орчим зээлдэгчид олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зээлдэгчийн тоо 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. 2019 онд ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд нийт 450 тэрбум төгрөгийг олгохоор төлөвлөж байна.