Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд “шарк танк” буюу “Хас” банкны захирал Г.Амартүвшинийг томилсон байна.
“Хөгжлийн банк”-ны үйл ажиллагааг шалгахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэгт даалгасан. Ажлын хэсгийн шалгалтаар олон зөрчил илрүүлсэн гэдгээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн юм. Тэгвэл “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлыг ийнхүү чөлөөлсөн нь тус банканд халаа сэлгээ цаашид үргэлжлэхийн цондон гэдгийг эх сурвалжууд дурдаж байна.
Б.Батбаярыг 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар томилж байсан юм.
Б.Батбаяр нь 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалжээ.
Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байсан юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (11)