Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ комплекс барих бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, ногоон байгууламж, жуулчин хүлээж авах байр, жилийн дөрвөн улирлын мөнх ногоон шилэн цэцэрлэг зэргийг барих бөгөөд уг хэсгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх юм.
"Эргийн тохижилт" төслийн хүрээнд бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр “Хан талст” ХКК ажиллаж байна. Энэ талаар тус компанийн Ерөнхий захирал Ш.Бат-Энхээс тодруулахад “Бид уг төслийн хүрээнд 2016 оноос эхлэн ажлаа эхлүүлсэн. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 60 орчим хувьтай явагдаж байгаа бөгөөд өрөв орчим төгрөг зарцуулаад байна. Энэ ондоо багтаан задгай театр, ажилчдын байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Харин наран шарлагын газрыг ирэх хоёр жилд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Туулын голын сав газар нь навчит модтой учраас цаг агаарын онцлогт нь тааруулж навчит мод их тарьж байгаа” гэв.
Эдгээр ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 3.36 га талбайд цогцлоох юм.