Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион явуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах “Хүүхдэд зориулав” нэгдсэн арга хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас дэмжин оролцож байгаа аж.
Уг үзэсгэлэнгээр хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах, “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг, хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр, мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан, хүүхдийн зуслангуудын өдөрлөг зэрэг болох юм байна.