Монголын ардчилсан холбооны залуучуудын зөвлөлөөс “Капитал” банкны дампуурал болон төрийн тусгай сангуудын зээлийн талаар мэдээлэл хийлээ. Тэд “Капитал” банк дампуурч иргэдийг хохироосон асуудлыг шалгуулахаар АТГ-т хандаж байна.
Энэ талаар тус холбооны зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэбаатар “Капитал банкийг эрсдэл даах чадвар нь муудсан шалтгаанаар татан буулгасан. Гэтэл цаг хугацааны хувьд эрсдэл даах чадвар нь муудсан байхад хэд хэдэн төрийн сангийн мөнгийг байршуулсан. Уг нь ийм их хэмжээний төгрөгийг банканд байршуулж, байхад энэ чадвар нь сайжрах ёстой. Гэтэл эсрэгээрээ муудсан байна. Тус банканд байршуулсан төрийн сангуудын мөнгө хайчсан юм бэ. Тухайлбал, 2013 оны дөрөвдүгээр сарын 16, 19 зэрэг өдрүүдэд нийт 105 тэрбум төгрөгөөр гэрээ хийж, байршуулсан байна. Гэвч тухайн үед банкны төлбөр төлөх чадвар муудчихсан байсан гэж яриад байна. Үүнийг шалгаж өгөөч гэсэн шаардлага хүргүүлж байна.
Нийт 256 мянган харилцах данс эзэмшигч 200 орчим тэрбум төгрөгөөр хохирсон байна.
Арижлааны анк үүсч хөгжсөнөөс хойш 30 жилийн хугацаанд 21 банк ямар нэгэн шалтгаанаар дампуурсан статистик байна. Энэ тохиолдлуудад иргэд хохирсон нь цөөн юм билээ. Гэвч “Капитал” банк дампуурсан энэ үед иргэд хохирчихоод байна” гэв.
Түүнчлэн хаана мөнгө үнэртэж байна тэр газарт мөнгө хийдэг болсон байна. Олон мянган төтвөр төлөгчдийн мөнгийг хумсалчхаад хуулийн хариуцлага хүлээхгүй байна. Ёс зүйн доройтол гэдэг зүйл манай улсад бий болжээ. Тиймээс Монголын ардчилсан холбооны залуучууд тэмцэж байна. Хэдхэн хоногийн өмнө АТГ-ын дарга солигдсон. АТГ-ын дарга З.Дашдаваа шударга үнэний дуу хоолой болно гэж тангараг өргөсөн. Өргөсөн тангарагтаа үнэнч байгаасай, энэ шаардлагын дагуу үнэн зөвөөр шалгаж өгөөсэй гэж хүсч байна гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)