Дубайн гэрээ буюу “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэрээний зарим заалт, захирамж хуульч зөрчсөн гэж “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Тодруулбал, тус төрийн бус байгууллагаас “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулах ажлын хэсэг байгуулах, гарын үсэг зурах эрх олгохтой холбоотой тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор өнгөрсөн онд Нийслэлийн захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй болох гэж байна.
Энэ талаар тус төрийн бус байгууллагаас “Дубайн гэрээ байгуулагдах хүртэл буюу 2015 оны эцсээр “Оюутолгой” ХХК-д найман орчим тэрбум ам.долларын өр үүссэнээс зөвхөн хүү нь гурван орчим тэрбум ам.доллар болсон. Үүнийг Монгол Улс үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж байсан ч Дубайн гэрээний 4.4 дэх заалтын дагуу Сангийн яам өмнөх бүх тооцоог тав хоногийн дотор хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар хариуцан ажиллаж байсан. Хувь нийлүүлэгчдийн зээл гэсэн зарчимгүй зээлийн үр дүнд гарсан бүх хохиролыг хүлээн зөвшөөрсөн.
Дээрх асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргах, цаашлаад УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан. Иймд захиргааны хэргийн шүүх хэргийн шийдвэрлэлтэнд шударгаар хандаж дээрх захирамжуудыг хүчингүй болгож ард түмний талд шийдвэрийг гаргах шаардлагатай. Мөн энэ асуудлаар холбогдох албан тушаалтан буюу тухайн үеийн Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэдгэээ мэдэгдэж байсан юм.
Гэсэн ч дархан ₮Монгол Ногоон нэгдэл” ТББ-ыг гомдол гаргах үндэслэл бүхий байгууллага биш гэж үзсэн талаараа мөн дурдаж байсан юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)