Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ.
Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн ба Хятадын тал энэ асуудалд шат дараатай арга хэмжээ авч, сайтар анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын дараа, БНХАУ-ын талаас, Монголын иргэний агаарын тээвэрлэгч компанид Хайнань арлын Санья хотыг нислэгийн нэмэлт нэг цэгээр зөвшөөрч, ирэх тавдугаар сарын 3-наас эхлэн энэ оныг дуустал шууд нислэг үйлдэх эрхийг олгосон байна.