Худалдаа хөгжлийн банк “Миний клуб” ТББайгууллагатай 4-р сарын 26-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Миний клуб” нь залуучуудыг экологийн боловсролтой болгох, байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлж мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгох үндсэн зорилгоор 2007 онд байгуулагдсан сайн дурын клуб юм. Байгуулагдсанаасаа хойш тасралтгүй 13 жил мод тарих түүнийг тогтмол арчлах болон услах ажлыг амжилттай хийж байгаа бөгөөд 2018 оны байдлаар нийт 710 мянган модыг 26 газарт тарьж, ургуулж байна.
Худалдаа хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Миний клуб”-тэй 2015 оноос хойш тасралтгүй хамтран, дэмжиж ажилласаар ирсэн ба энэ 4 жилийн хугацаанд худалдаа хөгжлийн банкны ажилтнууд нийт 45 мянга гаруй модыг тарих, усжуулах ажилд оролцсон байна.
Энэхүү байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, моджуулах ажлыг улам өргөжүүлэх мөн энэхүү ажилд гар бие оролцож буй сайн дурын залуусыг дэмжих, тэдний хийсэн ажлыг нь үнэлж баталгаажуулах зорилгоор ХХБанк болон “Миний клуб” ТТБ нь энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг хэрэгжиж эхэлснээр олон улсын жишгийн дагуу байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажилд гар бие оролцсон залуус албан ёсны “БАТЛАМЖ” авах ба батламжийг авснаар ХХБанканд ажилд орох мөн цаашлаад олон улсын тэтгэлэгт хамрагдахад энэхүү батламж нь дэмжлэг болох юм.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.