
Пунжаб тосгоны зуу гаруй байшин орон сууц үерт автаж хүмүүс орох оронгүй болсон тухай Пакистаны аюулгүйн зөвлөлийн тэргүүн мэдээлэл өгөөд байгаа юм. Одоогийн байдлаар гамшигт нэрвэгдсэн хотуудад аврах албаныхан очиж ажиллаж байгаа гэнэ. Нурсан хот балгад болод гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэх зэрэг ажлуудынг гүйцэтгэж байгаа. Олон тооны хүн шархдаж гэмтсэн хэдийг ч одоогоор эцсийн тоон мэдээлэл гаргахад эрт байна хэмээн албаныхан хэлжээ.
Энэтхэгт 390 орчим байшин үерт автаж иргэд гадаа амьдарч байгаа аж. Тэдгээр гэр оронгүй болсон иргэдэд тусламжийн хүнс болоод цэвэр усны тусламж хүрээд эхэлжээ. Пакистаны Кашмирт долоон хүн амиа алдаж, хөлсний гулгалт болоод үерийн усанд цохигдон 100 гаруй айлын орон гэр утаж сүйдсэн байна. Нийтдээ Энэтхэг, Пакистаны Кашмир, Пунжаб, Кибэр, Пахатунгва, Балочистан зэрэг хотууд үерт авсан тухай албаны эх сурвалж мэдээлээд байгаа юм. Энэтхэгийн үерт автсан хотуудад нийт 20 гаруй хүн амь насаа алдсан тухай CNN агенлтаг мэдээлэв.
Орон гэрээ алдсан хүмүүс сүүлийн гурав дөрөв хоногийн турш бороонд цохиулж байгаа бөгөөд сайн дурын тусламжийн багийнхан тэдгээр хүмүүст тусламжаа хүргэж эхэлжээ. Өнөөдөр өглөө гамшигт өртсөн улсуудын төрийн өндөрлөгүүд нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийллээ.