Өнөөдөр өглөө нисэх байсан нислэгүүдийг хойшлуулжээ. Учир нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд сэжиг бүхий ууттай зүйл байсан бөгөөд үүнийг нисэх онгоцны хамгаалалтын албаныхан тэсрэх бөмбөг байж болзошгүй гэж шалгаж байгаа аж.

Өнөөдөр өглөө нисэх байсан нислэгүүдийг хойшлуулжээ. Учир нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд сэжиг бүхий ууттай зүйл байсан бөгөөд үүнийг нисэх онгоцны хамгаалалтын албаныхан тэсрэх бөмбөг байж болзошгүй гэж шалгаж байгаа аж. Тиймээс онгоцондоо суун байраа эзлээд байсан зорчигчдыг буулгаж, ирсэн нислэгүүдийг буудал руу орох хоолойнд залгахгүй хүлээлтийн байдалтай байгаа юм байна.
Мөн иргэдээс авсан мэдээллээр, “Чингис хаан” нисэх онгоцны буудалд онц байдал зарлажээ. Харин тэсрэх бөмбөгийн аюулгүй болгохоор онцгой байдлын ажилтнууд нисэх онгоцны буудал руу явсан байна.
Б.Чимэг