Хойд Солонгос Улсын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Дональд Трамп нар Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо уулзаж байна.
Тодруулбал, тус хоёр улсын удирдагчид өчигдөр Вьетнам улсын Ханой хотноо хүрэлцэн иржээ. Ким Жон Ун болон Дональд Трамп нар өнөөдөр үдийн зоог барьнаар хоёр талын дээд хэмжээний уулзалт эхлэх юм. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд түвшний уулзалтаас хойшхи хоёр дахь уулзалт аж.
Хоёр улс цөмийн зэвсэглэлийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар Пхеньяны цөмийн зэвсгийг шалгах хугацаа болон устгах асуудлыг тохиролцож, Ким Жон Унаас амлалт авахыг хүсч байгаа юм байна.
Харин Вьетнам улсыг дээд хэмжээний уулзалтаар сонгосон олон улсын анхаарлдыг татаж буй. Энэ нь хэд хэдэн үндэслэлтэй аж. Тухайлбал, нэг намын системтэй боловч эдийн засаг нь цэцэглэн хөгжиж буй Хойд Солонгос Улсын хувьд хөгжлийн загвар магадлалтай. Харин АНУ-ын хувьд Вьетнам Улстай харилцаа нь улам өргөжиж байгаа нь тус улсыг сонгоход түлхэц болсон байж магадгүй гэх таамаглал байгаа юм.