Дэлхийн маркийн 2019 оны үзэсгэлэн БНХАУ-ын төвийн Ухань хотод ирэх зургадугаар сарын 11-17-нд зохиогдохоор төлөвлөжээ. Үзэсгэлэнд 80 орчим улсын 3500 гаруй маркийг олон нийтэд дэлгэх сонирхуулах юм байна.
Түүнчлэн дэлхийн музейнүүд болон марк цуглуулагчдад хадгалагдаж буй үнэ цэнэтэй, ховор маркуудыг танилцуулах ажээ. БНХАУ нь Олон улсын маркийн холбоонд 1983 онд элссэн бөгөөд дэлхийн маркийн үзэсгэлэнг 1999, 2009 онд зохион байгуулж байсан юм.