“Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жэк Ма Африк тивд 10 сая ам.долларын хөрөнгөтэй сан байгуулжээ.
Тодруулбал, уг сан нь тив болоод бүсийн эдийн засаг, технологийн салбарыг хөгжүүлэх, үүнд залуусын оролцоог нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудалд олон улсын анхаарлыг хандуулах зорилготой юм байна.
Энэ хүрээнд Африк тивд амжилттай бизнес эрхэлж, орон нутаг, бүсийнхээ хөгжилд хувь нэмэр оруулж буй “The Africa Entrepreneur Prize” 10 хүнийг шалгаруулж, жил бүр нэг сая ам.долларын шагналыг хуваан олгох аж. Энэ оны шагналын хувьд нэр дэвшигчдийн бичиг баримтыг ирэх сарын 27-оос хүлээн авч эхлэхээр болжээ.