Олон нийтийн дунд Ачтан гүнж гэж нэрлэгддэг Рима Би нь Бандгар Саудын Араб Улсаас АНУ- суух Элчин сайдар ажиллахаар болжээ. Тус улсын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн Элчин сайдаар томилогдож буй нь энэ юм.
Элчин сайдаар томилогдсон буй гүнжийн аав өмнө нь 1983-2005 онд АНУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж бөгөөд энэ үеэс тэрбээр гэр бүлийн хамт Вашингтон хотноо амьдарч, "Жорж Вашингтоны" их сургуулийг музей судлалын чиглэлээр боловсрол эзэмшсэн байна.
Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч бөгөөд 2005 онд нутаг буцсаныхаа дараа хүйсийн эрх тэгш байдлын төлөө тууштай тэмцжээ. Мөн хорт хавдрын эсрэг аян зохион байгуулах болсноор Ачтан гүнж хэмээн нэрлэгдэх болсон юм.
Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салманыг АНУ-ын "Вашингтон Пост" сонины тоймч, Саудын Арабын иргэн Жамаль Хашоггийн амийг хөнөөх захиалга өгсөн хэмээн буруутгагдаж буй. Яг энэ үед гүнж АНУ-д суухаар болсон нь олны анхаарлыг ихээр татаж, дарамт шахалт нэмэгдэнэ хэмээн үзэж байна.
НҮБ, сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан тусгай комисс гаргасан бөгөөд ирэх оны НҮБ-ын чуулганы үеэр мөрдлөгийн тайланг нийтэд танилцуулах ёстой юм.