БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн генерал асан Фан Фэнхуй авлигын гэмт хэрэгт холбогдсон учир бүх насаар нь хорих ял ногдуулсан байна. Их хэмжээний хөрөнгө эзэмшиж байсан 67 настай Фан Фэнхуйг авлига авсан, өгсөн хэрэгт гэм буруутайг Цэргийн шүүхээс тогтоосон байна. 2017 онд болсон БНХАУ-АНУ-ын удирдагчдын анхны уулзалтын үеэр тэрбээр Си Жиньпинийг дагалдан явж байсан юм. Си Жиньпиний өрнүүлж буй авлига, хээл хахуулийн эсрэг тэмцлийн хүрээнд БНХАУ-ын олон тооны өндөр албан тушаалтан ял сонсоод байгаа юм.
Фан Фэнхуйн хууль бусаар олсон орлого болон эд хөрөнгийг төрийн өмчид хураан авах ажээ.