Самсунг Электроникс компани Galaxy S10 шинэ загварын хувилбаруудыг танилцуулах арга хэмжээ өчигдөр Сан Франциско хотын Bill Graham Civic Auditorium танхимд боллоо. Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тав дугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд багтаж байгаа юм байна. Өчигдөр Galaxy Fold шинэ загвар танилцуулсан нь дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй таблет болдог нугардаг гар утас байлаа.
Самсунгийн S10-ийн загвар нь HD Infinity Display дэлгэцтэй бөгөөд хэмжээ нь S10 нь 6.1 инч, S10e нь 5.8 инч, S10+ нь 6.4 инч дэлгэцтэй бол S10 5G нь 6.7 инч буюу таблет шиг том дэлгэцтэй юм байна. S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулсан байна. Үнийн хувьд S10 нь 900 ам.доллар, S10+ нь 1000, S10e нь 750-ам.доллар бол S10 5G хувилбарын үнэ тодорхой болоогүй аж.