Сөүл-Улаанбаатарын чиглэлд сүүлийн жилүүдэд монополь эрх тогтоогоод байсан "Korean air" компанийн үе дуусах гэж байна. Тодруулбал, Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгт удахгүй шинэ авиа компани нислэг үйлдэж эхлэх гэж байна. Энэ тухай БНСУ-ын агаарын тээврийн хоёрдогч компанид ирэх гуравдугаар сараас Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг олгохоор болжээ. Сөүл-Улаанбаатарын чиглэлд Asiana Airlines, Jeju Air, T'way Air болон Eastar Jet гэсэн компаниуд нислэг үйлдэхээр өрсөлдөж байгаа юм байна. www.koreatimes.co.kr сайтад дурьдсанаар Инчеон-Улаанбаатарын чиглэлд өнгөрсөн жил гэхэд 330 мянган зорчигч нислэг үйлдсэн бөгөөд жил бүр зорчигчдын тоо 11 хувиар өссөн нь Улаанбаатар хот жуулчдын анхааралд илүү өртөх болсонтой холбоотой аж. Энэ утгаараа нислэг үйлдэх тусгай эрхийн төлөөх өрсөлдөөн нэлээн ширүүн болж буй тус сайтад онцолсон байна. БНСУ-даа хоёрт эрэмбэлэгддэг "Asiana Airlines" компани гэхэд 290 суудалтай A330 онгоц нь энэ чиглэлийн нислэгт илүү тохирно. Бусад өрсөлдөгч компаниудын онгоцууд 189 суудалтай тул нислэгийн явцад 270 орчим суудлын нислэгийг авч чадалгүй алдана гэж Asiana Airlines өөрсдийн давуу талаа онцолж байгаа юм байна.
Тэгвэл бусад өрсөлдөгч гурван компанийн хувьд Asiana Airlines-аас харьцангуй хямд үнэтэй тийзтэй гэдгээрээ давуу талтай юм байна.
Тусгай зөвшөөрлийг олгох баг 10 гишүүнтэй бөгөөд гадны нөлөөлөл, дарамтанд автуулахгүйн тулд бүрэлдэхүүнийг нууцалж байгаа аж.
Г.Алимаа
Сэтгэгдэл (3)