Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон энэ сарын 8-ны өдөр тус улсын парламентын компьютерийн сүлжээ халддагад өртсөн талаар Канберра дахь Холбооны парламентын хуралдаан дээр мэдээлсэн байна.
Хакеруудын халдлагад улс төрийн гурван намын мэдээллийн сан өртсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсөн бөгөөд Холбооны парламентын мэдээллийн сангаас гадна Австралийн улс төрийн тэргүүлэх намуудын сүлжээнд мөн халдсаныг тогтоожээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэж байгаа бөгөөд одоогоор ямар мэдээлэл алдагдсан нь тодорхойгүй байгаа юм байна.
Моррисон мэдэгдэлдээ Үндэсний кибер аюулгүй байдлын агентлагийн мэргэжилтнүүддээ ийм зүйл хийхгүй гэдэгт итгэж байна хэмээгээд үүний цаана гадаадын Засгийн газрын оролцоо бий гэж онцолжээ.
Эх сурвалж: SBS News