Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг 2016 оны дундуур нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай Times сэтгүүл дээр нийтлэгдэж байсан юм. Уг судалгаагаар нийгэм, эдийн засгийн өөр өөр салбарын 65 хүртэлх насны 2000 орчим хүний дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн гарахад эрдэмтдийг багагүй гайхшруулсан явдал босон нь архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хорвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна. Түүнчлэн архи огт амсдаггүй хүн сэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг гэж гарчээ. Судалгааны тайлан Times сэтгүүл нийтлэгдсний дараа олон нийтийн дунд хүчтэй шуугиан тарьж, согтууруулах ундаа сурталчиллаа хэмээн эсэргүүцсэн юм.
Тэгвэл саяхан дээрх судалгааг дахин баталсан тухай мэдээлэл тус сэтгүүлд нийтлэгджээ. Тодруулбал, өмнөх судалгааг хийсэн багийнхан дахин нэгдэж, судалгааны хүрээгээ улам өргөтгөсөн байна. Судалгаагаар өмнөх үр дүн батлагдсан төдийгүй согтууруулах ундааг өдөрт бага хэмжээгээр, тогтмол хэрэглэдэг хүн харьцангуй эрүүл, урт насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь согтууруулах ундаа нийгмийн стресс ядаргаанаас ангижирахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, тархи мэдрэлийг амраадагтай холбоотой хэмээн багийнхан үзсэн байна. Түүнчлэн архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь хүний бие эрхтнийг хямралд оруулж, хордуулдаг ч тохируулан хэрэглэснээр зүрх судас, мэдрэлийн системийг дэмждэг байна. Судалгааны багийнханы хэлснээр ялангуяа цэвэр улаан дарс нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой тул тохируулан хэрэглэж байхыг санал болгожээ.
Сэтгэгдэл (28)