Бразилын Рио-де-Жанейро хотын Фламенго клубын бэлтгэлийн баазад гал гарч 14-17 насны өсвөрийн хөлбөмбөгчид мөн бэлтгэлийн баазын ажилтнууд нийлээд 10 хүн галд шатаж амиа алджээ.
Галын улмаас шархдсан 3 залуу тоглогч эмнэлэгт биеийн байдал хүнд байгаагаас нэг тоглогч нь 40 хувийн түлэгдэлтэй маш хүнд байгаа аж. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр бол сэтгэгцийн эмгэгтэй хүн зориуд гал тавьсан байж магадгүй байна.
"Фламенго" бол Бразилийн хамгийн том клубуудын нэг юм. Бразилын шигшээ багийн домогт тоглогч Роналдиньо энэ клубээс тамирчны гараагаа эхлүүлж байжээ.