27 настай энэтхэг залуу Рафаэл Самуэл "Миний зөвшөөрөлгүйгээр намайг төрүүлсэн" хэмээн эцэг эхээ шүүхэд өгчээ. Хүмүүс ёс суртахууны үүднээс хүүхэдтэй болохоос татгалзах ёстой, эцэг эхчүүд зөвхөн өөрсдийн таашаал, аз жаргалын төлөө хүүхэдтэй болж байгаа нь шударга бус, амиа бодсон явдал хэмээн Самуэл үзэж байгаа аж. Эцэг эхдээ хайртай хэмээн баталж байгаа энэтхэг залуу тэднийгээ "Намайг амьдралын хүнд хэцүү шуурган дунд хүчээр оруулсан хоёр нүүртэнгүүд" хэмээн тодорхойлж байгаа аж. Антинаталист (Төрөлтийн эсрэг) буюу хүүхэдтэй болох нь хүн хулгайлах, эсвэл боол олж авч буй нэг хэлбэр хэмээх үзэл хүн амын тоогоор дэлхийд 2-т ордог Энэтхэгт ихэд дэлгэрч байна. "Хүүхдүүд эцэг эхдээ ямар ч өргүй. Сурах, амьдрах орчин сайн хангагдаагүй нөхцөлд хүүхэд төрүүлсээр байх нь нийгмийн ялгаа, ядуурлыг өөгшүүлэхээс цаашгүй хэмээн антинаталистууд үзэж байна.
Б.Нямдорж
Сэтгэгдэл (8)