АНУ-ын Элчин Сайдын Яамнаас америкт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөтөлбөрийн зөвлөгөө тайлбар өгч байгаа байгууллагууд нь АНУ-ын Засгийн газартай ямар нэгэн хамааралгүй гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, АНУ-ын Элчин Сайдын Яам нь боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд ямарваа нэгэн компани, хувь хүн, зуучлагч байгууллагыг визний “төлөөлөгч” болохыг анхаарууллаа. Тиймээс зар сурталчилгааны зорилгоор Монгол иргэдийн хувийн мэдээллийг борлуулж болзошгүй тул бусдад хууран мэхлэгдэхээс сэрэмжлүүлээд визтэй холбоотой сэжиг бүхий хувь хүн байгууллагыг UlaanbaatarFPU@state.gov цахим шуудан хаягаар мэдээлэхийг сануулсан байна.
H-2A болон H-2B виз мэдүүлэгчдэд зориулсан АНУ-ын засгийн газрын албан ёсны мэдээллийн эх сурвалжууд:
АНУ-ын Төрийн Департамент: https://travel.state.gov
АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын алба (USCIS): https://search.uscis.gov/search
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд визний цаг товлох: http://www.ustraveldocs.com
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны мэдээлэл олгох дүрс бичлэг: https://www.youtube.com/watch
АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Гадаадаас ажиллах хүч элсүүлэгчдийн жагсаалт: https://www.foreignlaborcert.doleta.gov
АНУ-ын Хөдөлмөрийн Яам, Түр ажил эрхлэлтийн асуулгын маягт: https://icert.doleta.gov/index.cfm
Алхам 1: Түр хугацаагаар ажиллах хүч авах эрх бүхий компани АНУ-аас олж ажлын гэрээг тухайн байгууллагатай хийх. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно. АНУ-ын Элчин сайдын яам нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ямар нэгэн ажил болон виз зуучлагч байгууллагатай хамтран ажилладаггүй. АНУ-ын Элчин сайдын яам болон АНУ-ын засгийн газартай хамтран ажилладаг гэсэн мэдэгдэл хийж буй байгууллага байвал нэн даруй UlaanbaatarFPU@state.govцахим шуудангаар мэдээлнэ үү.
Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.
Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа сайтар хийж ажил олгогч нь таньд зах зээлийн ханштай дүйцэхүйц хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
Алхам 4: DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банканд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).
Алхам 5: Дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Хүчин төгөлдөр паспорт
I-129 өргөдлийн баримтын дугаар 2-р алхамыг харна уу.
Визний хураамж болох 190 ам.долларын төлбөрийн баримт
Алхам 6: H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/). Товлосон цагтаа АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлагандаа ирнэ.
Алхам 7: Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.
Эх сурвалж: АНУ-ын ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл (2)